Logo

Ураны гэрээнд тусах ESG болон эдийн засгийн өгөөж

Ухаалаг утасныхаас бусад төрлийн дэлгэцээр илүү тухтай уншигдана
Datastory · 2024-11-19 · Уншсан: 4836

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хойшхи гуравдагч хөршийн анхны томоохон хөрөнгө оруулалтыг ураны салбарт татахаар шийдвэр гаргагчид ажиллаж байна. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн 10 дугаар сарын 25-нд УИХ-д өргөн барьсан. Цацраг идэвхт стратегийн ашигт малтмал ашиглахад төрийн хувь эзэмшил тогтоох, улмаар байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг Цөмийн энергийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж буй юм. Үүний үндсэн дээр Монгол, Францын төрийн өмчит компанийн хамтран хэрэгжүүлэх Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ дагуу УИХ-ын чуулганаар 10 дугаар сарын 31-ний өдөр хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай, 11 дүгээр сарын 14-15-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Datastory.mn Баялгийн засаглал сэдвийн хүрээнд олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор ураны гэрээ байгуулахтай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад УИХ-ын  чуулганы үеэр ураны гэрээтэй холбоотой хөндөгдсөн байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын болон эдийн засгийн өгөөжийн талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна. 
Нэмэлтээр Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар асуудлууд туссаныг эндээс уншина уу. 

ДЭЛХИЙН УРАНЫ БҮРТГЭГДСЭН НӨӨЦИЙН ТАРХАЛТ

(2021 оны байдлаар)

Эх сурвалж: Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлагаас 2 жил тутам гаргадаг Ураны нөөц, үйлдвэрлэл, эрэлт 2022 тайлан


Эх сурвалж: Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга

 

 

Холбоотой нийтлэл