Мэдлэгт хөтлөх өгөгдлийн түүхүүдийг бүтээгч DataStory.mn нь Монгол Улсын засаглалд чухал ач холбогдолтой
- Баялгийн засаглал
- Усны нөөц болон хүртээмж
- Нийтийн мөнгөний зарцуулалт
- Хотын амьдрах орчны талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор өгөгдөлд түшиглэсэн контентуудыг бэлтгэн хүргэх болно.
ЕРӨНХИЙ БОДЛОГО
- Datastory.mn нь аль нэг улс төрийн нам, эвсэл, төрийн болон хувийн байгууллага, шашин, гаднын соёлоос ангид бие даасан байна.
- Өгөгдөлд түшиглэн нийгмийн олон талт оролцогчдын дунд үүссэн мэдээллийн зөрүүтэй байдлыг бууруулахыг эрмэлзэнэ.
- Datastory.mn цахим хуудаст нийтлэгдэж буй контент, агуулга нь өгөгдөлд түшиглэсэн, маш тодорхой дүрслэлтэй, утга санаа нь иргэд, олон нийтэд энгийн, хялбар ойлгогдохуйц байна.
- Олон нийтийг соён гэгээрүүлэх зарчмыг баримтлах бөгөөд цөөнхийн хууль ёсны ашиг сонирхлыг ямагт хүндэтгэнэ.
- Тухайн сэдвээр мэдээллийг боловсруулахдаа баг, хамт олны бүтээлч ажиллагааг дээдэлж, нээлттэй өгөгдлийг дүгнэн шинжлэх, дутуу мэдээллийг дэвшилтэт технологийг ашиглан цуглуулах, мэргэжлийн экспертүүд, хөндлөнгийн шинжээчдийг оролцуулан баталгаат эх сурвалж байхыг эрмэлзэнэ.
- Datastory.mn цахим хуудас нь хэрэглэгч, уншигч нарт ашиглахад хялбар, ойлгомжтой, цэгцтэй байна.
- Datastory.mn цахим хуудас нь нээлттэй өгөгдлийг дэмжсэн байна.
- Манай албан ёсны олон нийтийн сүлжээгээр түгээж байгаа мэдээлэлд дор тодорхойлсон ёс зүйн зарчмууд нэгэн адил үйлчилнэ.
- Datastory.mn нь бодит байдалд нийцсэн мэдээллийг өгөгдөлд түшиглэн олон нийтэд хүргэнэ. Ингэхдээ олон нийтийн мэдэх эрхийг эн тэргүүнд тавьж, тэнцвэртэй мэдээлнэ.
- Бусдыг гүжирдсэн, доромжилсон, гутаасан, турхирсан, нийгмийн сөрөг зүйлд уриалсан мэдээ мэдээллийг нийтлэхээс татгалзана.
- Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн үзэх ч бусад хувь хүн, хуулийн этгээд, байгууллагын нэр төр, алдар хүндэд халдсан агуулга, сэтгэгдлийг холбогдох хууль эрх зүй, ёс зүйн хэм хэмжээний дагуу нийтлэхээс татгалзана.
- Datastory.mn нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
- Datastory.mn -ийн сэтгүүлчид Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр II их хурлаар хэлэлцэж баталсан Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг мэргэжлийн үйл ажиллагааныхаа өдөр тутмын хэм хэмжээ болгон ажиллана.