Баялгийн сангийн АМНАТ-ийн орлогыг бүрдүүлэгч компаниуд
Datastory · 2024-05-15 · Уншсан: 765

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэгтгэл тайлангаас харахад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2014-2022 онд нийтдээ 10.1 их наяд төгрөг цуглажээ. Үүний 52%-ийг зэсийн уурхайнууд бүрдүүлсэн байна.

УИХ-аас 2024.4.19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь байгалийн баялгийг одоо ба ирээдүй хойчдоо тэгш, шударга хүртээх зорилгоор Ирээдүйн өв санд төвлөрүүлнэ гэж зохицуулсан. Ингэхдээ АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65%-ийг Ирээдүйн өв санд хуримтлуулж, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулахаар заажээ.