ХАРИУЛТ: Уул уурхайн компаниуд газар, усны төлбөр, үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн татвар, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг гээд хэд хэдэн төрлийн хураамжийг орон нутгийн төсөвт шууд төлдөг.
Өмнөговь аймгийн хувьд сүүлийн 6 жилд эдгээр төлбөр дунджаар орон нутгийн төсвийн 40%-ийг бүрдүүлж иржээ. Зарим жил эдгээр төлбөр ихээхэн хэлбэлзэлтэй байгаа нь Тавантолгойн ногдол ашгийн хэмжээнээс шууд шалтгаалж байна.
Эх сурвалж: "Мэдлэгт хөтлөх 50 асуулт ба хариулт" ном
Имэйлээ үлдээгээрэй